-Бүлгийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?
-Бүлгийн хуралдаан өндөр ирцтэйгээр хуралдсан бөгөөд намын дотоод асуудлыг голчлон хэлэлцлээ. Тодруулбал, бүлэг сонгуулийн мөрийн хөтөлбөрийн томоохон асуудлуудаа хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах тухай ярилцсан. Онцлоход хуралдаанд нийт 35 гишүүнээс 30 гишүүн оролцлоо.
-Хэн хэн ирээгүй вэ?
-УИХ-ын гишүүн Б.Болор, Г.Баярсайхан, Д.Бат-эрдэнэ, Д.Эрдэнэбат, Г.Наранхүү нарын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байгаа гэх шалтгаанаар оролцоогүй.
-Бүлгийн дотоод асуудлыг хэлэлцсэн гэсэн. Сүүлийн үед АН-ын доторх хагаралдаан багагүй асуудал дагуулаад байна. Н.Алтанхуяг гишүүний мэдэглийн талаар голчлон ярьсан гэх мэдээлэл байна.
-Сонгууль дөхөж байгаа энэ үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгнээ буруутгаж мэдээлэл хийж болохгүй гэдгийг хэлж ярьсан. Үүний оронд мөрийн хөтөлбөрөө ярих цаг болсон гэдгийг ч анхааруулсан.
Д.ЖАРГАЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих