Дорнод аймагт гуравдугаар сарын 20-ноос мал төллөж эхэлсэн байна. Хавар хэт эрт малаа төллүүлэх нь төлийн бойжилтод муу нөлөөтэй байдаг. Мөн хэт оройтуулж төлөө хэнздүүлэхгүй байх учраас энэ үе тохиромжтой байдаг гэж малчид намар хээлтүүлгээ тохируулсан байна.
Одоогоор нийт хээлтэгчийн 12.3 хувь буюу 85397 толгой мал төллөж, 85470 толгой төл мал бойжиж байна. Төл бойжилт 99.3 хувьтай байгаа ажээ.
Төл малаа бүрэн авч бойжуулахад малчдын мал маллах арга ажиллагаа, өвөлжилтийн болон төл хүлээн авах бэлтгэлээс шууд хамаардаг гэдгийг малчид ярьж байна.
Дорнод аймагт өвөлжилт харьцангуй сайн байсан болохоор мал жилбэтэй төллөж гарсан төл мэнд бойжиж байна. Цаг агаар хэт муудахгүй тохиолдолд төлөө бүрэн хүлээн авч бойжуулах боломжтой байна. Дорнод аймгийн хэмжээнд 4042 малчин өрхөд 1.5 сая толгой мал хаваржиж байгаа юм.
Дашрамд дурдахад, Дорнод аймгийн сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээс авч үзэхэд 2016 оны хавар нийт хээлтэгч малаас 570 гаруй мянган толгой төл хүлээж авах төлөв гарсан ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих