Энэ оны эхний улирлын дүнгээр Монгол Улсад нийт 49 мянга 562 жуулчин иржээ. Энэ нь өмнөх оныхоос 7.9 хувиар буурсан үзүүлэлт аж. Манай улсад ирж буй жуулчдын урсгалын дийлэнхийг БНХАУ-ын иргэд бүрдүүлдэг аж.
Тодруулбал, БНХАУ-ын 18.5 мянган жуулчин Монголыг зорьсон бол араас нь ОХУ, Япон, Казакстан болон БНСУ-ын жуулчид бичигдсэн байна. Монгол Улсад ирсэн БНАСАУ-ын жуулчдын тоо өмнөх жилийнхээс 64.4 хувиар буюу хамгийн их хэмжээгээр нэмэгдсэнийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлсэн юм. Хэдийгээр Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол Улсад дэлхийн 42 улсын иргэд 30 хоногийн хугацаатайгаар визгүй зорчих эрх эдэлж байсан ч жуулчдын тоо нэмэгдэхэд дэмжлэг болоогүй тул уг хөтөлбөрийг цуцалсан талаар Гадаад Харилцааны яамнаас мэдэгдсэн юм.
Т.Гэрэл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих