УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг төсөлд улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид "Гоц харваач”, хоёрдугаар байр эзэлсэн харваачид "Гарамгай харваач” цол зэргийг тус, тус олгохоор заасан байна. Мөн уг хуулийн төслийг УИХ-аас баталсан нөхцөлд хууль буцаж үйлчлэн, "Дархан мэргэн харваач” дөрөв, Даяар дуурсах харваач” гурав, "Гарамгай харваач” 20, "Гоц мэргэн харваач” 21 хүн тус бүр нэмж цол авах аж. Үндэсний бөхөд цол нөхөн олгох зарчмыг барьсан учраас үндэсний сур харвааг мөн адил зарчмаар үзэх ёстой гэж үзжээ. Хэлэлцэж буй асуудлыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
Т.БАТСҮРЭН
мэдээ.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих