Дорнод аймгийн засаг дарга асан С.Ганбатыг шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшлогджээ. С.Ганбат нь "тамга тэмдэг хуурамчаар үйлдэж, ашигласан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдан шүүхэд шилжээд байгаа ажээ.
Түүнийг шүүх хурал өчигдөр болох ёстой байсан боловч гурван өмгөөлөгчийн нэг нь давхар шүүх хуралтай учир хойшлуулах хүсэлт гаргаснаар энэ сарын 19 хүртэл хойшилсон байна. Гурвын гурван өмгөөлөгч авахыг бодоход их л айхтар хэрэг бололтой.
Өмнөх шүүх хурлууд шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй, шүүгдэгчийн бие муу гэсэн шалтгаануудаар хойшлогдож байсан гэнэ. Энэ мэт албан тушаалтнуудтай холбоотой хэргүүд ёс юм шиг сунжирч шүүх бүрэлдэхүүнийг элдэв шалтгаар аргацаадаг бичигдээгүй хууль Дорнодод ч үйлчилж байна гэх аж.
Жирийн иргэдийг шүүх болохоор ганц хуралдаад л ял өгчихдөг атлаа мөнгөтэй, эрх мэдэлтний өмнө хүчгүйддэг гаж тогтолцоо хэзээ хүртэл үргэлжлэх эсэхийг бүү мэд.
Өнөөдөр түүний хэрэгт хамааралтай буюу гол зохион байгуулагч, Дорнод аймгийн ардчилсан намын дарга асан Г.Болдбаатарын шүүх хурал болно. Мөн л гурав дахь удаагаа шүүх хойшлуулаад байгаа гэнэ. Уг шүүх хурал мөн хойшлогдох эсэхийг харж суух үлдлээ.
Эх сурвалж:dfact.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих