Монголын Волейболын Холбооноос зохион байгуулсан "Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн -2016 ” 8 хоногийн турш Зэвсэгт хүчний Алдар спорт хороонд амжилттай зохион байгуулагдаж тэмцээний шилдгүүдээ шалгаруулж дүнгээ гаргасан байна. Тус тэмцээнээс манай аймгийн Спортын мастер Г.Энхмягмар, Н.Нарантуяа дасгалжуулагчтай О.Номин ахлагчтай волейболын өсвөрийн охидын шигшээ багийн тамирчид хүрэл медаль хүртсэн. 37 жилийн турш тасраад байсан медалийг энгэртээ зүүж түүхэн амжилтыг аймагтаа авчирч чадлаа.Шигшээ багийн тамирчдыг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзсан юм.Гар бөмбөгийн шигшээ багийг энэ тэмцээнд явахад аймгийн зүгээс дэмжлэг үзүүлсэнд баг тамирчид болон дасгалжуулагч нар талархаж байгаагаа аймгийн Засаг даргад дуулгалаа. 2015 оноос эхлэн аймгийн удирдлагууд спортыг дэмжих тэр дундаа багийн спортыг дэмжих бодлого баримлан ажилсаны үр дүн ийнхүү эхнээсээ гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлэн цаашдаа спортыг бодлогооор дэмжин ажиллах олон ажил төлөвлөсөн талаараа мэдээлэл өгсөн юм.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16290
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих