Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төсөл буюу Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцээд дэмжлээ.
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэх явцад ихэнх гишүүд тусгай хамгаалалтанд авсан гэдэг нэр зүүгээд орхих вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байсан. Мөн 820 мянган га талбайг тусгай хамгаалалтанд авна гэж байна. Энэ нь Тост, Тосон бумбын нурууны шаардлагатай талбайг хамарч чадаж байгаа юу гэж тус байнгын хорооны ихэнх гишүүд асуусан юм. Эдгээр асуултад холбогдох албаныхан хариулахдаа 820 мянган га талбайг тусгай авна гэдэг маань улсын хэмжээнд дөрөвт орно хэмээн хариулсан юм. Ийнхүү Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр дэмжиж УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих