Иргэд өөрт ногдсон 1072 хувьцааг идэвхижүүлэхийн тулд www.schcd.mn –д бүртгүүлж, дансаа нээхийн тулд хөрөнгийн биржэд хандах хэрэгтэй юм. Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв НҮТББ-ын гүйцэтгэх захирал Э. Алтаншагай энэ талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Одоогийн байдлаар 300 мянган хүн эх орны хишгээ бэлэн мөнгө байдлаар хүлээж авсан бол ойролцоогоор 800 мянган гаруй иргэн дансаа нээгээд хувьцаагаа авсан байгаа тиймээс одоо үлдсэн нэг сая 700 мянга гаруй иргэдийг хувьцаагаа арилжаалахыг уриалж байна. Мөн 2012 оны дөрвөн сараас хойш төрсөн хүүхдүүд энэхүү хувьцаанд хамрагдахдах боломжгүй” гэлээ
Эх орны хишгийг иргэн бүрт уриатай УИХ, Засгийн газрын 2012 оноос хойш хэрэгжиж буй тогтоолын дагуу "Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг иргэд хөрөнгийн биржээр арилжаалахыг хүссэн эхний ээлжийн 508 хүний өргөдлийг "Хуьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” НҮТББ-аас Засгийн газарт хүргүүлсэн байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих