Риогийн олимпийн наадамд манай аймгийн харъяат 3 тамирчин оролцохоор болоод буй. Тодруулбал, боксын төрөлд ОУХМ Д.Отгондалай, хөнгөн атлетикийн төрөлд ОУХМ Б.Мөнхзаяа, паралимпийн байрт харвааны төрөлд Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав нар өрсөлдөнө.
ОУХМ Б.Мөнхзаяа БНХАУ-ын Чэндү хотод хөнгөн атлетикийн "Чэндү” марафон гүйлтийн олон улсын тэмцээнд оролцож байгаа юм. 42 км-ын зайд болсон тус уралдаанд 30 мянга гаруй сонирхогч, мэргэжлийн 100 гаруй тамирчин өрсөлдөхөд 2:36:50 цагийн амжилтаар алтан медаль хүртэж, урд хөршийн тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа. Харин удаах байрт Хятадын гүйгчид оржээ.
Сонирхуулахад, манай тамирчин Б.Мөнхзаяа өнгөрсөн жил урд хөршид болсон олон улсын марафонд түрүүлж, "Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ хүртсэн билээ.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих