Mommy Central буюу ээжүүдийн группд 10-н сар тээж төрүүлсэн үрсээ алдсан ээжүүдийн нулимс битүү байхад нэг ч Улсын Их Хурлын гишүүн давхиж очидгүй юм гэхэд ганц үг ган гэхгүй юм. Тэгсэн хирнээ төрийн түшээд нь асуудалд орлоо гэхээр гүй бүр эр эмгүй сайд ноёдгүй очиж #цээжээрээ хамгаалах юм
Тэр явдлыг үгүйсгэх гэсэнгүй хүний мөс чанар анд нөхдийн гээд учиртай л байдаг юм байгаа биз, гэхдээ яг тийм байдлаа ард иргэддээ тохиолдоод байгаа эмгэнэлт асуудалд бас бодитоор гаргаж, асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцоочээ Төрд шийдвэр гаргах эрхтэй байгаа хүмүүсээ!!!
Гэтэл ээжүүдийн групп дэх ээжүүд аргаа барсандаа хандив босгож эмнэлэгт нь ор авч өгье гэж хүртэл санаачлага гаргаж байна!!!
Энэ хэний хийх ёстой ажил юм бэ?!?
Төр юуны тулд оршдог юм бэ? Ард иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулж, эрүүл мэндийн жигд чанартай үйлчилгээгээр хангах нь Төрийн чухал үүргүүдийн нэг биш үү???
Ердөө өнгөрсөн гуравдугаар сард буюу ганцхан сарын дотор 180 гаруй нялхас эндсэн гэж байна шүү дээ
Энэ асуудал биш үү Төр Засаг аа!!!!
Цөмийн хаягдал булъя гээд ээлжит бус чуулган яаралтай хуралдуулдаг Төр Засаг аа энэ улсын ирээдүй болсон нялхас хүүхдүүдийн эрүүл мэндийн эмгэнэлт байдалд анхаарлаа хандуулаачээ!!!!!
shuurhai.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих