МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч өнөөдөр "Владимир Путинтай шууд холбогдох шугам” уламжлалт нэвтрүүлгээр ард иргэдийнхээ асуултад хариулна.
Энэ жилийн шууд нэвтрүүлгээр улс орны эдийн засгийн байдал, иргэдийн аж амьдрал, тэдний нийгмийн асуудлуудыг хэрхэн шийдэх зэрэг сэдвүүдийг хөндөнө. Шууд нэвтрүүлэг үд дунд 12 цагт /Москвагийн цагаар/ эхлэх бөгөөд "Первый", "Россия 1", "Россия 24" сувгууд болон Маяк", "Вести FM" болон "Радио России" радио станцууд шууд дамжуулна. Үүнээс гадна, дохионы хэлний орчуулга бүхий онлайн нэвтрүүлгийг Оросын олон нийтийн телевизийн /OTP/ цахим хуудсаар үзэх боломжтой.
Энэ жилийн нэвтрүүлэг 14 дэх удаагийнх болж байна. Путин 2001 оноос эхлэн ард иргэдтэйгээ шууд холбогдож асуултуудад нь хариулж байгаа юм. 2011 он хүртэл тэрбээр намар эсвэл өвлийн улиралд иргэдийнхээ асуултад хариулдаг байсан ба зарим хотын иргэд гудамжинд тусгайлан зассан студид Ерөнхийлөгчтэй дүрс бичлэгээр холбогддог байжээ. Харин 2013 оноос эхлэн шууд нэвтрүүлгийг дулааны улиралд дөрөвдүгээр сард явуулдаг болжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих