УИХ-ын чуудганы хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж бүхэлд нь баталлаа. Тус хуулинд хүүхдийг заавал зургаан настайд сургуульд оруулахгүй байх тухай өөрчлөлтийг тусгасан нь иргэдийн анхаарлыг татаад буй юм. Энэ асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогтоос тодрууллаа.
-Зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ зургааннаснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн хүсэлтийг хэлэлцэж, сургуулийн захиралд санал гаргах, шийдүүлэх өөрчлөлтийг хийлээ. Ямар шалтгаанаар ийнхүү өөрчлөлт оруулахаар болсон бэ?
-Иргэдийн сонирхож байгаа зүйлсээс хэлсэн нь дээр болов уу. Нэгдүгээрт "Малчдын хүүхэд зургаан настайгаасаа сургуульд орсноос болж залуу малчдын халаа байхгүй боллоо” гэх гомдол цөөнгүй ирж байгаа. Бид үүнийг зохицуулахын тулд малчид сургуулийн захиргаанд "Хүүхдээ зургаан настайд нь сургуульд өгмөөргүй байна” гэх хүсэлтийг гаргавал сургуулийн захиргаа хуралдаад шийдвэр гаргадаг байх зохицуулалтыг хуулинд тусгаж өгсөн. Ер нь зургаан настай хүүхдийг сургуульд оруулна гэдэг нь босго болохоос биш долоон настай, найман настай хүүхдийг сургуульд авахгүй гэсэн үг биш юм. Хуулийг тайлбарлахдаа буруу тайлбарлаж байгаа явдлууд бий.
-Малчдын хүүхдийн боловсрол хоцрогдох эрсдэл байхгүй юу?
-Зургаан настай оруулж болно шүү дээ. Эцэг эхчүүдэд сонголтыг өгч байгаа юм.
-Сумын сургуулийн норматив зардлыг аймгийн төвийн сургуулийнхаас өндөр байлгах тухай заасан байсан.
-Тийм. Сумын сургуулиудын норматив зардлыг аймгийн төвүүдийн сургуулиудаас гурав дахин өндөр байлгах санал орж ирсэн. Мөн итгэлцүүр гэдэг зүйлийг бий болгоё, энэхүү итгэлцүүрээр ямар ч байсан аймгийн төвийн сургуулиудаас сумын төвийнх өндөр байлгах зохицуулалтыг хийж байхаар болсон.
Д.ЖАРГАЛ
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих