Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Улсын Драмын Эрдмийн Театр, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран БСШУ-ны сайдын нэрэмжит жүжгийн зохиолын уралдааныг зарлалаа.
Уралдааны зорилго нь Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн жүжгийн зохиолыг тайзны бүтээл болгоход орших юм. Түүнчлэн зохиолчийн шилдэг бүтээлээр төв, орон нутгийн театруудын урын сан баяжиж, уран бүтээлчийн эрэл хайгуулын үр дүнд их зохиолчийн намтар, уран бүтээл судлал өргөжих ач холбогдолтой гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.
Бүтээл шалгаруулах журам, тавигдах шаардлага:
- Уралдаанд оролцогч нь бүрэн хэмжээний жүжгийн зохиолыг уралдаанд ирүүлнэ.
- Жүжгийн зохиолыг Arial үсгийн фонтоор үсгийн хэмжээ 12-оор мөр хоорондын зайг 1,5 мм-ээр компьютерээр шивсэн байна. Зохиолыг 5 хувь ирүүлнэ. /Гар бичмэл хүлээн авахгүй/
- Зохиолыг дугтуйлан битүүмжилж овог нэр, дэлгэрэнгүй хаяг, холбоо барих утас зэргийг тодорхой бичсэн байна.
- Шалгарсан бүтээлээс аль нэгийг сонгож Улсын Драмын Эрдмийн Театрын санхүүжилтээр 2016 оны арваннэгдүгээр сарын тайзны бүтээл болгоно.
- Уралдаанд оролцох бүтээлийг 2016 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн 17.00 цаг хүртэл УДЭТ-ын бичиг хэргийн ажилтан хүлээн авна. /Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээж авахгүй/
- Уралдаан ирүүлсэн бүтээлийг БСШУЯ-наас томилогдсон комисс шалгаруулж, I,II,III байр эзлүүлэн 2016 оны зургаадугаар сарын 18-ны дотор нийтэд танилцуулна.
- Уралдаанд шалгарсан бүтээлийн санхүүжилтийг 2016 оны гуравдугаар улиралд багтааж зохиогчид олгоно.
- Уралдаанд шалгарсан бүтээлийн зохиогчийн эрхийг Улсын Драмын Эрдмийн Театр эзэмшинэ.
Шагналын сан:
Нэгдүгээр байр- 10,000,000 төгрөг
Хоёрдугаар байр- 8,000,000 төгрөг
Гуравдугаар байр-6,000,000 төгрөг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих