Хятадын төрийн тэргүүн Си Жиньпин улсаа хөлбөмбөгийн ертөнцөд тэргүүлэгч гүрэн болгох зорилгыг өмнөө тавьж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр 2050 он хүртэд БНХАУ хөлбөмбөгийн хүрээнд гурван том мөрөөдлийг биелүүлэх ёстой гэж үзэж буйгаа хэлсэн байна.
"Хятад улс гурван том мөрөөдлөө биелүүлэх ёстой. Энэ нь ДАШТ-ийг зохион явуулах. Дэлхийн аваргад оролцох. Мөн дэлхийн аварга болох явдал юм” гэж Си Жиньпин өгүүлжээ.
Энэ бодлогын хүрээнд ойрын зургаан жилд Хятадад хөлбөмбөгийн 70 мянган талбай, хүүхдийн 20 мянган академи байгуулах ажээ. 2030 он гэхэд 10 мянган хятад хүн тутамд хөлбөмбөгийн нэг талбай ногдохоор хэмжээнд хүргэх юм байна.
Хятадын шигшээ баг 2002 онд ганц удаа л ДАШТ-д шалгаран оролцсон ч хэсгээсээ гарч чадаагүй билээ. Одоогоор шигшээ баг нь дэлхийн чансааны 81-д бичигдэж байна.
2018 оны ДАШТ-ийн сонгон шалгаруулалтад Хятадын шигшээ С хэсгээс хоёроор гарч, гуравдугаар шатанд өрсөлдөхөөр болсон юм.
Хятадын лигийн олон багууд энэ өвлөөс гэнэт идэвхжиж, маш өндөр үнээр олон тооны шилдэг хөлбөмбөгчдийг худалдан авсныг хөлбөмбөгийн хорхойтнууд анзаарсан нь дамжиггүй.
Р.Гэгээ
Эх сурвалж: TIMES.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих