МАН-ын бага хурлын IV хуралдаан өнөөдөр "Тусгаар тогтнолын ордон”-д боллоо. Энэхүү хуралдаанаар МАХН-тай хамтарч ирэх сонгуулиар оролцох эсэхээ намын нөхөдтэйгээ хэлэлцэж байгаа юм.
Хуралдааны өмнө МАН-ын гишүүдэд хаалттай сургалтыг явуулсан бөгөөд үдээс хойш сэтгүүлчдэд ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулснаар хуралдаанаа хаалттайгаар үргэлжлүүллээ.
Харин хоёр намын нэгдэж сонгуульд оролцох тал дээр гишүүд дэмжигчдийн байр суурийг сонирхлоо. МАН-ын гишүүн дэмжигч "ХАС”ын Ч.Ганхуяг: "Өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн. Бид нар дөрвөн жил сөрөг хүчнээр нь ажиллалаа. Харин МАХН-ын нөхдүүд засгийн эрхийг барилцсан. Сонгуулийн сургаар хоёр сарын өмнөхөн хаяад явсан хүмүүс эргэн нэгдэх талаар ярьж байгаа нь ямар учиртай юм бол. Манай нам бол шинэчлэгдэх гэж нэрээ сольсон, дүрмээ өөрчилсөн. Ер нь бол өнгөрсөн 2012 оны сонгуулиар МАХН тусдаа гарч сонгуулийн санал хувааснаас болж өнөөдөр Ардчилсан намын засаглалын дөрвөн жилийн горыг ард түмэн амсаж байна. Тэгэхээр аливаа зүйлд хариуцлагатай хандах ёстой.” хэмээж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
|
Ийнхүү МАН болон МАХН эвсэх талаар хэлэлцээр төрийн ордонд болсон бөгөөд ирэх сонгуулиар эвсэж сонгуульд оролцох тал дээр хоёр талаас гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрт эвслийн даргаар МАН-ын дарга М.Энхболд, ТУЗ-ын даргаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг тус тус томилохоор шийдвэрлэсэн байна. Мөн хоёр нам ирэх сонгуулиас өмнө нэр дэвшигчидтэй нь холбоотой хуулийн байгууллагаас ямарваа нэгэн хууль бус хяналт шалгалт явуулбал үүнтэй хамтдаа тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалж: www.bolod.mn
Ч.МӨНХБАТ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих