Эрдэмтдийн явуулсан цоо шинэ судалгааны дүн гарлаа. Балар эртний үлэг гүрвэлийн эринрүү дахин өнгийсөн судалгааны үр дүн тун ч сонирхолтой гарчээ. Ридингийн их сургуулийн Доктор Манабу Сакамото "Бид ийм хариу гарна гэж огт санасангүй" гээд үлэг гүрвэлүүд манай дэлхийн уур амьсгалыг үүрд өөрчилж орхисон солир унахаас 50 гаруй сая жилийн өмнө мөхлийн шатандаа орж, бараг үгүй болоод байсныг тодорхойлсноо зарлалаа. Эрдэмтэд үлэг гүрвэлүүдийг 66 сая жилийн өмнө манай гарагт унасан 10 км-ийн өргөнтэй сансрын аварга хадны нөлөөгөөр устсан гэж үзэж байсан юм. Гэвч үнэндээ үлэг гүрвэлийн эрийн 231 сая жилийн тэртээ оргилдоо хүрч, 160 гаруй сая жилийн тэртээгээс хөгжил нь удааширч эхэлсэн байна. Харин солир унахаас 50 гаруй сая жил буюу 120 орчим сая жилийн өмнөөс мөхлийн шатандаа ороод байсан аж. Эрдэмтэд энэхүү судалгааг өдийг хүртэл олдоод буй бүх төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан ясанд шинжилгээ хийж, түүний үр дүнг нэгтгэн дүгнэх аргаар явуулжээ.
С.Дамдин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16397
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих