Европын холбоо гишүүн орнуудынхаа дотоод хэрэгт хэтэрхий их оролцож байна гэх шүүмжлэл гарах болсон. Үүнээс үүдэн Европын холбооны нэр хүнд унах хандлагатай байгааг Европын комиссын тэргүүн Жан Клод Юнкер хүлээлээ. Тэрээр Европын холбоо эдийн засгийн хамтын ажиллагаанд гол ач холбогдол өгөхөө байж, үндэсний Засгийн газруудын шийдвэрлэх асуудалд оролцох болсон гэх шүүмжлэл үнэний хувьтайг хүлээн зөвшөөрсөн байна.
Мөн Европын холбоонд гишүүн орнууд нь дотооддоо баталвал зохих хууль тогтоомжийг олноор баталж байгаа нь тус холбооны нэр хүнд унахад нөлөөлснийг онцолжээ. Гэхдээ энэ нь гишүүн орнууд хамтын ажиллагаа бууруулах бус улам эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна гэж Жан Клод Юнкер үзэж байна. Европын комиссын тэргүүн тэрээр өөрийн бүрэн эрхийн хугацаанд Европын холбооны түвшинд батлахаар хэлэлцүүлж байгаа хуулийн төслийн тоог цөөрүүлсэн гэдгээ мөн хэллээ.
Их Британид Европын холбооны гишүүнчлэлээс татгалзах эсэх тухай бүх нийтийн санал хураалт ирэх зургаадугаар сард зохион байгуулагдана. Судалгааны дүнгээс харахад, Европын холбооноос гарахыг дэмжигч болон эсэргүүцэгчийн тоо тэнцүүхэн дүнтэй байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих