Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо өнөөдөр хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэх тохиролцоонд хүрчээ. Ингэснээр 2013 онд тогтоосноос хойш өөрчлөлт ороогүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 мянган төгрөг 240 мянга болж өсөх юм байна. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог Засгийн газар, Үйлдвэрчний байгууллага, Ажил олгогч эздийн холбооноос тэнцүү тоотой төлөөлөл бүрдүүлдэг бөгөөд Үндэсний хороог Хөдөлмөрийн сайд ахалдаг юм.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16424
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих