Саяхны өдрөөс эхлэн арван багийн ажлын алба Эрүүлжүүлэх баривчлах байранд эрүүлжүүлэгдсэн багийн иргэдээ өглөө бүр хүлээж авдаг боллоо. Оны эхний гурван сарын байдлаар Эрүүлжүүлэх баривчлах байранд 1900 хүн эрүүлжүүлэгдсэн бол ойрын өдрүүдэд шөнөдөө 60-70 хүнтэй хонож байгаа нь аймгийн хэмжээнд архидалт их байгааг харуулж байгаа юм. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдтэй цагдаа нар тулж ажиллаж хүчрэхгүй байгаагаас гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоо чухал учир саяхнаас эхлэн эрүүлжүүлэгдэж байгаа иргэдийг харьяа ажлын албанд нь хүлээлгэж өгдөг боллоо. Архидан согтууралттай тэмцэж өч төчнөөн ажил хэрэгжүүлж, хөрөнгө мөнгө зарж байгаа ч манайд архидалт их байгаа нь эндээс харагдаж байна.
Аймгийн төвд одоогоор
хөдөлгөөнт эргүүлийн 3 машинаар үүрэг гүйцэтгэж байгаа ч хүрэлцэхгүй,
дуудлага мэдээлэлд очиход цаг алдах зэрэг хүндрэл гарч байгаагаас гадна
цагдаагийн алба хаагчийн эрхэд халдах, хэл амаар доромжлох нь явганаар
үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нарт илүүтэй тохиолдож байна. Архидалт
аймгийг тэр чигээр нь шахуу хамарчихаад байгаа ийм нөхцөлд дан ганц
цагдаа нар согтуучуудтай тулж ажиллахад хүчрэхгүй байгаагаа ярьж байна.
Тиймээс багууд удаа дараа эрүүлжүүлэгдэж байгаа иргэдээ бүртгэл
судалгаандаа авч, харилцан ярилцаж нийгмийн ажил зохион байгуулах, гэр
бүлтэй нь уулзах гэхчлэн ажлыг хийх ёстой юм.Ингэснээрээ багйин ажлын
албаны ажил басхүү нэмэгдэж нийгмйин ажилтнууд амралтын өдөр ч
ачаалалтай ажиллах болжээ.
Д.Дэлгэрмаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих