Дорнод аймгийн Сэргэлэн, Баяндун, Хөлөнбуйр, Баян-Уул суманд дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас орон гэргүй болсон, түлэгдэж гэмтсэн нутгийн олондоо туслахаар Дорнодын сэтгүүлчид нэгдэн "Хайрлах сэтгэлээ хандиваар” сайн үйлсийн аян өрнүүлээд байгаа билээ. Энэхүү аянд Нюанс хамтлаг нэгджээ. Учир нь хамтлагийн ахлагч М.Амарсанаа нь Дорнодын унаган хүү юм. Тус хамтлаг 2016. Оны 04 дүгээр сарын 28-нд Хөгжимт Драмын Театрт тоглож, тоглолтоос олсон орлогоо сайн үйлсийн аянд хандивлах юм.
Энэ жил Нюанс хамтлагийн 15 жилийн ой тохиож байна. Ойгоо угтан тус хамтлагийнхан оны эхэнд хүнд өвчинд шаналж байгаа Өвөрхангай аймгийн нэгэн иргэнд туслах хандивын тоглолтыг Арвайхээрт хийсэн. Дорнодод хийх тоглолт энэ жилийн хоёр дахь сайн үйлсийн тоглолт болж байна. Үүгээр зогсохгүй сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн "Элэг нэгт монголчууд” сангийн үйл ажиллагаа болох ХӨСҮТ-д элэг шилжүүлэн суулгах төслийг дэмжин ажиллахаар болжээ.
Сайн үйлсийн аянд санаачилгаараа нэгдэж байгаа Нюанс хамтлагийн авьяаслаг залуустаа уншигчдынхаа нэрийн өмнөөс баярлаж талархаж байгаа илэрхийлье.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих