Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт 175 орны төлөөлөгч гарын үсэг зурлаа. Ингэснээр хамгийн олон орныг хамруулсан дэлхийн хэмжээний хэлэлцээр болов. Гарын үсэг зурах ёслол Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болж энэхүү хэлэлцээрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Парис хотод болсон уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурлын үеэр байгуулсан юм. Уг хэлэлцээрээр хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах арга хэмжээг яаралтай авч, энэ зууны хоёрдугаар хагас гэхэд ялгарлыг тэг болгохыг улс орнуудад уриалжээ.
АНУ-ын кино жүжигчин, НҮБ-ын энхийн элч Леонардо Ди Каприо, "21 жил мэтгэлцсэний эцэст энэ хэлэлцээрийг баталлаа. Одоо ярих биш тунхаглах цаг болсон” гэж мэдэгдсэн байна. Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 55 хувийг бүрдүүлэгч 50 гаруй орон Парисын хэлэлцээрийг соёрхон баталснаар уг хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Гарын үсэг зурах ёслолд ач охиныхоо хамт очсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри "Хэлэлцээрийг эхний өдрөө баталж, ийм олон орны тэргүүн гарын үсэг зурсан энэ үйл явдал олон улсын дипломаг харилцаанд шинэ рекорд тогтоолоо” гэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ үйп явдлыг "Бид цаг хугацаатай уралдлаа. Үүгээр бидний замбараагүй хэрэлгээний эрин дуусгавар болж байна” гэжээ. Тэрбээр хэлэлцээрийг ажил хэрэг болгохыг улс орны төлөөлөгчдөд уриалаад, хэлэлцээрт нэгдсэн орнууд дэлхийг сайхан болгоно гэж мэдэгджээ. Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрт гарын үсэг зурснаар уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг арга хэмжээ төлөвлөсөн 2020 оноос өмнө хэрэгжинэ гэж олон хүн найдаж байгаа юм.
Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын дулаарлын эсрэг тус бүрдээ арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрч буйн баталгаа болж байгаа билээ. НҮБ-ын мэдээлснээр дэлхийн 15 орон, тэр дундаа жижиг арлын улсуудын далайн усны түвшин эрс нэмэгдэх эрсдэлд ороод байгаа аж. Хамгийн их карбон ялгаруулдаг БНХАУ л гэхэд ирэх есдүгээр сард гус улсад болох "Нх-20”-ийн дээд хэмжээний уулзалтаас өмнө карбоны ялгаруулалтыг тодорхой хэмжээнд хүртэл бууруулах үүрэг авчээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хэлснээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын дулаарлыг зогсоож, цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд 100 тэрбум ам.доллар хангалтгүй, их наяд ам.доллар шаардлагатайг хэлж байв. Гэсэн хэдий ч энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд карбон ялгаруулалтын 55 хувийг бүрдүүлж буй дэлхийн 50 орон нэгдэх шаардлагатай гэнэ. Дэлхийн дулаарал хурдацгай явагдахад ихээхэн нөлөөлж буй 25 орон уг хэлэлцээрт нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхээ илэрхийлсэн.
Парисын хэлэлцээрт хамгийн түрүүнд нэгдсэн улс бол Франц, Канад байв. Мексик, Австрали энэ жилдээ багтан гэрээнд нэгдэхээ илэрхийлжээ. Мөн НҮБ-ын хуралд тун ховор үзэгддэг БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд хэлэлцээрт гарын үсэг зурсан бол Зимбабвейн Ерөнхийлөгч Роберт Мугабегийн "Амьдрал бол тэмцэл. Бидэнд ялах хүч хангалттай бий” гэсэн мэдэгдлийг НҮБ-ын гипгүүд алга ташин хүлээн авчээ. Харин Саудын Араб, Ирак, Нигери, Казахстан зэрэг орны эрх баригчвд хэлэлцээрт гарын үсэг зурах эсэхээ мэдэгдээгүй байна.
Ц.ДАВААСАМБУУ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих