Оросын Санкт-Петербуг хотноо "Амьтадын бэлгийн амьдралын нууц” нэртэй өвөрмөц үзэсгэлэн нээгдэж байсан. Энэ үзэсгэлэнд эвцэж байгаа 20 гаруй төрлийн ан амьтан, шувуудын чихмэлийг дэлгэн харуулжээ. Үзэсгэлэнг мэргэжлийн чихмэлчийн Глазков гэгч санаачлан зохион байгуулжээ.
Хачирхалтай нь амьтадын эрхийг хамгаалагч гэгдсэн хэсэг хүн амьтадын бэлгийн амьдралын олон нийтэд харуулах нь амьтадын эрхийг зөрчсөн бүдүүлэг, ёс бус үйлдэл гэж эсэргүүцэн гомдол мэдүүлж, үзэсгэлэнг гаргуулахгүй гэж оролдоод чадаагүй аж. Харин үзэсгэлэнг зохион байгуулагч нь энэхүү эсэргүүцлийн дараагаар өмгөөлөгчтэйгээ зөвлөлдөөд үзэсгэлэндээ +16 гэсэн насны ангилал тогтоосон байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16471
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих