Гал түймрийн аюул Дорнод аймгийн Сэргэлэн, Баяндун, Баян-Уул, Хөлөнбуйр сумдын нутаг дэвсгэрийг хамарч, Сэргэлэн сум /1-р баг/-ын түймэр гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрснийг сумын онцгой байдал дуулгаж, цаг үеийн мэдээ, гамшигт нэрвэгдсэн айл өрх, хохирлын урьдчилсан тоо баримтыг өглөө.
Энэ сарын 20-ны 20:00 цагийн орчимд хүчтэй салхи, шороон шуурга гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч, шөнийн 02:00 цагт эхний 1, 2 дахь бүлэг, үүрийн 05:00 цагийн үед 3 дахь бүлэг, 21-ны 09:00 цагт /түймэр Сэргэлэн сумын хилийн бүсэд нэвтэрч орсон/ 4 дэх бүлэг тус тус түймрийг амдаж гарсан байна.
Дайчилгаанд тус сумын иргэд, малчид, хөдөлмөрчид, төрийн албан хаагчид, эмч, сувилагч, багш нар, хөрш зэргэлдээх Чойбалсан, Баянтүмэн сумд, Аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газрын ажилтан, албан хаагчид хамрагдаж түймрийг 23-ны шөнө 01:00 цагийн үед хамгаалалтын зурваст оруулсан байна. Гэсэн хэдий ч зарим сумдын түймэр бүрэн унтраагүй хохирол учруулсан хэвээр байна.
Тал хээрийн тус түймэрт та бидний төрөл садан, ахан дүүс, малчин түмний маань орон гэр, бэлчээр, хашаа хороо мал амьтан /хоттой мал/ өртөж, хохирол учраад байна. Тус сумын засаг дарга Н.Гүрррагчаа болон түүний албан хаагчид өнөө өглөө хуралдан гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн мэдээллийг урьдчилсан байдлаар өглөө.
4 хүн түлэгдэж аймгийн эмнэлэгт хүргэгдэн БОЭТ эмчлүүлж байгаа бөгөөд 11 айлын гэр шатаж, орон гэргүй болсон байна.
Сэргэлэн сумын хувьд 4 хүн түлэгдэж аймгийн эмнэлэгт хүргэгдэн БОЭТ эмчлүүлж байгаа бөгөөд 11 айлын гэр шатаж, орон гэргүй болсон байна.
Мөн 28 айлын малын хашаа шатсан аж. /3 айлын мал хашаатайгаа, хашаандаа эхээсээ хоцорсон төл малууд шатсан/ Малын хохиролын тоо одоогоор хэлэх боломжгүй юм байна.
Хөлөнбуйр сумын хувьд 3 хүний алтан амь эрсдэж, 4 хүн түлэгдэн аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сэргэлэн сумын засаг Н.Гүррагчаа "Бидэнд эхний ээлжинд орон гэргүй болсон 11 өрхөд өөрсдийн боломж бололцоогоороо сэтгэл, эд материалын дэмжлэг үзүүлж, ганц ч аяга болтугай хэрэг болохыг, байгалийн гамшгийн өмнө хүн хамтдаа байж, хамтдаа тэмцэхгүй бол юу ч биш гэдгийг энэ удаагийн ГАЛАН ШУУРГА бидэнд дахин ойлгууллаа" хэмээв.
Иймд гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн айл өрхүүд, малчин түмэндээ сэтгэлийн дэм, эд материалын тусламж үзүүлж нутгийн зон олон, Улаанбаатар хотод сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэд болон нийт малчин удамт монгол түмнийг Улаанбаатар хот дахь "Сэтгэлийн мянган өглөг" хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
Хандивын данс: ХААН БАНК 5007613049
Хүлээн авагч: Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутгийн зөвлөл
Эд материал хүлээн авах байр:
УБ хот, Чингэлтэй дүүрэг, Мандухай зочид буудлын ард, 20-р байр /түр штабын байр/
Холбоо барих утас:
91191040, 91999279, 88680106, 99229967
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих