2016 оны 04-р сарын 24-ны өдрийн 11:30 минутад Дорнод аймгийн Халхгол сум Буйр нуурт 4 иргэн осолдож живсэн тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын аврах, эрэн хайх салбарын аврагчид Буйр нуурт очиход, загас агнуур хийж явсан Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат нэг иргэн, Халхгол сумын Ялалт багийн харьяат гурав 25-32 насны иргэд осолджээ. Одоогоор осолдсон нэг иргэний цогцсыг олоод байгаа бөгөөд бусад гурван иргэний цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Онцгой байдлын газрын дарга Н.Гантөмөрийн хэлснээр цогцсыг эрэн хайх ажиллагаанд хүйтэн ус, хайлж дуусаагүй байгаа мөснүүд хүндрэл учруулж байгааг хэлж байлаа. Нуурын мөс бүрэн хайлж дуусаагүй эргээсээ 100-300 метрт хайлсан байдалтай байгаа, энэ үед иргэд завиар нуурын голд байгаа хайлаагүй зузаан мөсөн дээр очиж агнуур хийдэг энэ үед салхи салхилж нуурын давалгаанд завь хөмөрсөн байж болзошгүй тэрээр хэллээ. Осолдсон иргэд Буйр нуурт загас агнуур хийж явжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих