Манай аймгийн Баяндун, Сэргэлэн, Хөлөнбуйр, Булган сумын нутагт гал түймрийн аюул нүүрлэж, олон айл өрх гэр оронгүй болж эрдэнэт хүний амь нас эрсдээд байгаа билээ. Гал түймэрт өртөн, гарз хохиролд амссан иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх үүднээс Дорнод аймгийн сэтгүүлчид "Хайрлах сэтгэлээ хандиваар” нэртэй аяныг зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү аянд "Нюанс” хамтлаг нэгдэж, аймгийн Хөгжимт драмын теарт уран бүтээлийн тоглолт хийхээр болжээ.
Нюанс хамтлаг байгуулагдсаны 15 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тус хамтлагийнхан тоглолтын орлогоо гал түймрийн аюулд өртсөн өрх айлуудад хандивлаж туслалцаа дэмжлэг үзүүлэх ажээ. Энэхүү аянд нийт монголчууд, Дорнод нутагт төрж, өссөн залуучуудыг ч мөн нэгдэн, тусламжийн гараа сунгахыг Нюанс хамтлагийнхан уриалжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих