Дуучин Т.Дэлгэрмөрөн санаанд багтамгүй содон шивээс хийлгэжээ. Тодруулбал, тэрбээр мөрөн дээрээ ийнхүү соёмботой мөрдөс шивүүлэхэд багагүй тэвчээр шаардсан тухайгаа фэйсбүүкийн найзууддаа хуучилсан байна.
Т.Дэлгэрмөрөн энэ талаар, "Бодож явдаг нэгэн зүйлийнхээ ард нь гарлaa. Амар байсангүй, аймаар өвдлөө. Дурны хүүдий шүү дээ би. Эрэгтэй хүүхэд бүрийн мөрөөдөл дарга, атман, машин, морь, чавх, нум сум. Харин минийх ИСМҮС. Цэргийн цолны хамгийн орой нь.
Хэзээ нэг өдөр бидний мөрдөс ийм болох төрийн шинэчлэл ирэх л болно. Миний нэр Т.Дэлгэрмөрөн, хоч ИСМҮС. Ингээд би долоон соёмботой дордохгүй нэгэн болж бурхан, чөтгөр хоёрын буян нүгэл бүхнийг соёмбо таринаар домонлоо" хэмээн фэйсбүүк хуудастаа нийтэлжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих