Прага хотоос Лондоны Хитров орохоор нисэж байсан Бритиш айрвэйз компанийн "Бойнг 777” нисэх онгоц аянганд цохиулжээ. Аянганд цохиулах үеийн бичлэгийг Youtube-д Aled Rhys Jones нэртэй хэрэглэгч байршуулсан бөгөөд олон нийтийн сүлжээнд онгоцон доторх зорчигчдын хийсэн бичлэг, зургууд өчигдрөөс эхлэн тархаж эхэлжээ.
Онгоц шуурган дундуур нисэж байх үеэр гэнэт хурц гэрэл гялбаж, их нүргэлээн сонсогдсон байна. Зорчигчид их сандарсан ч азаар онгоцонд ямар нэг гэмтэл учраагүй байснаар нислэгээ амжилттай дуусгажээ.
Бритиш айрвэйз компанийн хэвлэлийн ажилтан "BA857 тоот нислэг амжилттай, аюулгүй газардсан. Бид онгоцонд аюулгүй байдлын үүднээс бүрэн үзлэг хийж байгаа. Аюулгүй байдлыг хангах нь бидний хамгийн чухал зорилго” хэмээжээ.
Ташрамд дурьдахад, нисэх онгоц аянганд өртөх магадлал өндөртэй байдаг бөгөөд аянга зайлуулах, өртсөн тохиолдолд аюул багатай байлгах тал дээр онгоц үйлдвэрлэгчид ихээхэн анхаарал хандуулдаг юм.
Эх сурвалж: Telegraph
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих