Хятад улс дор нь Америкт хариу барилаа. Америкийн Ерөнхийлөгч Барак Обама өөрийн орны "онцгой эрх"-ийн тухай дэлхий дахинд зарласан талаар манай сайт өмнө хүргэсэн. Дэлхийн худалдааны дүрмийг зөвхөн Америк гаргаж, харин бусад орон дагаж мөрдөх ёстой гэж Обама мэдэгдсэнийг санаж байна уу? (эндээс харна уу: http://mnews.mn/ngb).
Харин үүний хариуг Хятадын Гадаад харилцааны яамны албан төлөөлөгч Хун Лэй нилээд ёжтой өглөө. "Америк том амбицтай боловч явцуу сэтгэлгээтэй юм. Хятадын албан ёсны байр суурийг дуулгая. Дэлхийн худалдааны дүрмийг ганц улс тогтоож тулгах ёсгүй, харин бүх орон хамтран бүтээх ёстой" хэмээн Хятад мэдэгдэв.
"Америк улс хэтийн төлөвийг тооцож үзэхгүй байна. Хятад улс нь Транс Номхон далайн түншлэлд (ТНТ) нээлттэй. Иймээс ТНТ ба "Бүхнийг хамрах бүс нутгийн эдийн засгийн түншлэл" (Хятадын оролцоотой түншлэл, орч) нь Ази, Номхон далайн бүс нутагт чөлөөт худалдааг байгуулах явцад харилцан бие биеэ нөхөн баяжуулж болох юм гэж манай улс үзэж байна" гэж Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч ярилаа.
www.mnews.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16628
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих