1. Мод нь бат бөх, эрчим хүчний хэмнэлттэй мөн дулаахан, эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхээс гадна эдийн засгийн үр ашигтай. Мод үргэлж эдэлгээ сайтайгаас гадна дэлхийн хаана ч баригдах байшингийн шийдэлд хамгийн тохиромжтой юм. Цельсийн -40-өөс +40 температуртай бүс нутгуудад ч модон каркастай барилгыг хамгийн түрүүнд сонгодог. Мод болон модон барилгын давуу талууд дэлхий даяар өссөөр байна. Канад улс модон каркастай барилгын технологиор дэлхийд тэргүүлэх эхний байранд байна.
Хийц, загварын олон шийдэлтэй
Цахим шуудан тобегп_1к@ уагюо.сот
Вэб хуудас Нйр://\ллл/».гес1-\л/оос!.тп
2. Модон каркастай барилгад стандартын зүсмэл болон инженерийн модон бүтээгдэхүүн, хана, шал, дээвэр хийх хавтан материал зэргийг ашигладаг ба энэ нь барилга барихад хурдан, бүтээл өндөртэй байдаг. Модон барилгын угсаргаа хэсгүүд нь бат бөх, эдэлгээ сайтай, холбох болон дулаалга хийхэд хялбар байдаг. Хойд Америкт хамгийн түгээмэл орон сууцны барилга нь модон барилга байдаг. Жил бүр дэлхийн хаа сайгүй сая саяараа модон каркасан барилгууд баригдаж байна.
3. Модон каркастай барилга нь барьж босгоход хялбар, энгийн байдагучраастүгээмэл хэрэглэгддэг. Үүний чухал давуу тал нь шалны угсаргаа хэсэг нь хананаас тусдаа баригддаг. Тиймээс эхлээд шалаа тавиад шалан дээрээ ханын каркасаа угсарч дотор, гадна ханаа гараар босгож угсардаг.
4. Зүсмэл болон хавтан материал нь бат бөх хөшүүн учраас дотор засал, гадна өнгөлгөө хийхэд мөн хөндий зайнууд нь дулаалга хийх, угсархад хамгийн тохиромжтой. Энэ нь бас том хэмжээтэй худалдаа үйлчилгээний болон олон нийтийн зориулалттай барилгын нэг хэлбэр болж чаддаг.
А. Орчин үеийн модон каркастай барилга нь удаан эдэлгээтэй, эдийн засгийн хувьд зардал хэмнэсэн, богино хугацаанд барьж босгодог, эрчим хүчний хэмнэлттэй нь батлагдсан учраас барилгачид модон каркастай барилгын системийг үнэлэж байна. Ашиглахад энгийн, хялбар бүтэцтэй мөн уян хатан хийцтэй5. Барилгын материал нь бат бөх, хөнгөн, ашиглахад хялбар. Мод нь тоосго, бетон, ган зэрэг барилгын материалаас хөнгөн байдаг учраас тээвэрлэхэд хялбар учраас барилгын талбай дээр модон материалыг шаардлагатай хэмжээгээр эсгэж, тайрах боломжтойн гадна тэнд ажиллах ажилчидын болон хүнд даацын өргөх тоног төхөөрөмжийн тоог хэмнэнэ.
6. Мод нь янз бүрийн зориулалтаар ашиглагддаг төдийгүй дахин сэргээн засварлахад хялбар барилгын материал юм. Модон барилгын хаалга, цонхны байрлалыг шилжүүлэх, өрөө нэмэх гэх мэтээр хийцийг өөрчлөхөд тохиромжтой. Бетонон хана болон барилгын бусад материал өрөө өөрчлөх болон дахин засахад хугацаа их шаардах төдийгүй өртөг өндөртэй байдаг.
Эрчим хүчний хэмнэлттэй7. Модон хийцтэй орчин үеийн барилгад эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжүүдийг угсарч, тохируулахад хялбар байдаг. Барилгын модон хийцүүдийн хоорондын хэмнэлттэй тусгаарлалт, угсралт нь дулаа-ны стандартын шаардлагыг хамгийн сайн хангадаг. Ган, бетон барилгуудад дулаалгыг модон хийцтэй барилгын ижил түвшинд хийхийн тулд заавал нэмэлт дулаалга шаардлагатай болдог ба энэ нь барилга болон материалын үнийг өсгөх шалтгаан болдог.
8. Байшинг бүхэлд нь нэгд нэгэнгүй дулаалгын мате-риалаар чигжих, хаалга цонхны хэсгийг илүү нарийвчлан бөглөх хэрэгтэй бөгөөд ингэснээрээ
агаарын урсгалаар алдагдах дулааныг бууруулдаг. Орчин үеийн модон барилгын технологи, дулаалга зэрэг нь өвөл нь дулаан, зун сэрүүхэн байлгах боломжийг олгоно. Ингэснээрээ цахилгааны зард-лыг багасгах боломжтой юм.Хийц, загварын олон шийдэлтэй
9. Мод нь байгалийн цэвэр материал учраас амьдрахад таатай орчинг үүсгэж байдгаараа барилгын бусад материалаас ил үү өндөр чанартай. Модны бүтцийн өнгө хээ, зураглалын гоёмсог байдал нь сэтгэл татдаг учраас барилгын гадна болон дотор талд ашиглахад илүү зохимжтой. Хувийн сууцны барилгад модыг уран нарийн гоёл чимэглэлтэйгээр ашигладаг байсан төдийгүй мод нь нэр хүнд, тансаг байдлын бэлэг тэмдэг болдог байсан тухай түүхийн олон ном, товхимолд тэмдэглэгдсэн байдаг. Зардал хэмнэдэг ба шууд ашиглагддаг барилгын материал
10. Модон хийцтэй орчин үеийн барилгын техник, арга барилыг сурахад хялбар байдаг. Энэхүү технологийн олон талууд нь тухайн барилгыг барих хугацаа болон түүний үнэ ертгийг бууруулах гарц болдог. Модон дээвэр, татанги болон шалны хөндлөвчүүд, барилгын бүрэлдэхүүн хэсгүүд болох шал, хананы угсаргаануудыг урьдчилан эсгэж бэлтгэсэн байдаг учраас барилгын талбай дээрх ажиллах хүчийг хэмнэнэ.
Цаг агаарын ямар ч нөхцөлд уг барилга нь тэсвэртэй гэдгийг үйлдвэрийн нөхцөлд туршилтаар бүрэн гүйцэд модуль нэгжийг үйлдвэрлэж баталсан байдаг.
Б. Шинэ дэвшилтэт тех-нологи нэвтрүүлснээр модон хийцтэй барилгын үнийг бууруулж, барих хугацааг хэмнэдэг. Жишээлбэл модон татангууд нь ямар нэгэн ачаалал болон дээврийн янз бүрийн хэлбэрт бүрэн зохицсон шаардлагыг хангасан байдаг.
В. Модон барилгууджилийн ямар ч улиралд баригдах боломжтой. Дадал, чадварын янз бүрийн түвшинтэй ажилчид модон барилга барих арга барил, мэдлэгийг хурдан сурч чаддаг. Орчин үеийн модон хийцтэй барилга эрчим хүч бага шаарддаг, цөөн ажилчин ажилладаг, сэрүүн, цастай үед ч барилгын ажил зогсдогүй учраас бусад барилгын төрлүүдээс үргэлж хямдхан мөн хурдан байдаг.
Г. Мод нь байгалийн нөхөн сэргээгддэг түүхий эд билээ. Ойн арвин нөөц, тогвортой менежменттэй Канад улс өндөр чанартай, хямд модон бүтээгдэхүүний нийлүүлэлтийг санал болгож байна.
Энэхүү загвар байшингийн төсөл нь Монголын Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яам, ШУТИС, Канадын Ойн Шинэчлэлийн Хөрөнгө Оруулалт байгууллагын хамтын ажиллагааны дүнд хэрэгжиж байна.
Утас 9993 2526 94451010Цахим шуудан тобегп_1к@ уагюо.сот
Вэб хуудас Нйр://\ллл/».гес1-\л/оос!.тп
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1664
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих