Эртний хүмүүсийн ясан дахь ДНХ, (дезокси-рибонуклейны хүчил)-д хийсэн судалгаа нь мөстлөпшн үед Европт амьдарч байсан оршин суугчдын гарал үүслийн нууцыг тайлахад ихээхэн тус дөхөм болжээ. Эрдэмтэд 45-7000 жилийн тэртээ амьдарч байсан 51 хүний геномд судалгаа хийсний дүнд эдгээр эртний хүмүүсийн биологийн мэдээлэл, тухайлбал, арьс, нүдний өнгө болон янз бүрийн үндэстаий хүмүүс өөр хоорондоо ямар холбоотой байсныг тодруулсан байна.
Мөн Европын неандертал угсаа гаралтай хүмүүсийн тоо цаг хугацааны эрхээр буурч байсан нь магадгүй байгалийн шалгаралтай холбоотой байсныг судалгаагаар нотолжээ. Бостон хот дахь Харвардын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Дэвид Рейх "Nature journal" сэтгүүлд нийтэлсэн уг судалгаа нь 40 мянган жилийн тэртээх эртний бүдэг түүхийг бага боловч тодруулж, нүүдэллэх эртний хэв маяг нь одоогийнхтой адил нарийн төвөгтэй байсныг харуулж байна. Европ тивд хамгийн анх ирсэн хүмүүс одоогийн хүн амын тоонд төдийлөн нөлөөлөөгүй.
Харин 37000-14000 жилийн өмнө Европт амьдарч байсан өөр өөр гаралтай хүмүүс нэгэн үр удам байжээ. Эдгээр хүмүүсийн төрх, хувь заяа, амьдралын хэв маяг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хувиран өөрчлөгдсөн болохыг уг судалгаа харуулж байна. Судалгаанд ашигласан эртний 51 хүний араг яс нь одоогоор олдоод байгаа тухайн үеийн хүний араг ясны хамгийн том олдвор юм. Европт орчин үеийн хүмүүс амьдарч эхэлсэн тэр цаг үед байсан эртний хүмүүсийг судалснаар тэд цаг хугацааны эрхээр хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг тодорхойлох зураглалыг гаргах боломжтой боллоо” гэжээ. Мөстлөгийн үед амьдарч байсан хүмүүсийн олонх нь хар үс, бараан нүдтэй байсан бол 14 мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүс цэнхэр нүд, цайвар үстэй, 7000 жилийн өмнө амьдарч байсан нь одоогийн Ойрхи Дорнодын иргэдтэй төстэй царай төрхтэй байжээ.
Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих