Монгол цэрэг бүтээн байгуулалтанд хөтөлбөрийн хүрээнд хугацаат цэргийн алба хаагч нарыг цэргийн албаа хааж буй хугацаанд нь мэргэжил эзэмшүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний 0327-р ангид 2016 онд татагдан ирсэн 21 цэргийг Дорнод политехникийн коллежид 3 сарын хугацаагаар хүнд машин механизмын завсарчны мэргэжлийг эзэмшүүлж чадамжийн гэрчилгээг олголоо. Хөтөлбөрт хамрагдсан байлдагчдад онолын болон практик дадлагыг Дорнод политехникийн коллежийн мэргэжлийн багш нар зааж мэдлэг олгосон байна.Цаг хугацаа хэмнэж цэргийн алба хаах хугацаандаа амьдралд хэрэгцээтэй мэргэжил олж авч байгаад дайчид талархалтай байна.Цаашдаа хугацаат цэргийн алба хаагч нарыг энэ мэтчилэн тодорхой мэргэжилтэй болгох ажлыг Зэвсэгт хүчний анги болон мэргэжлийн сургалтын байгууллагууд хамтран хийх юм.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16676
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих