1960 онд Английн Лондон хотод шинэ бүтээн байгуулалт ид явагдаж, барилгачид хуучин байшингийн туурь балгадыг цэвэрлэж, шинэ орон сууцуудыг сүндэрлүүлж байжээ. Тэр үеэр барилгачид Томас Теодор Мерлин гэгч хүний эзэмшиж байсан хаягдсан хуучин харшийг буулгаж, оронд нь шинэ орон сууцны хороолол босгох ажлыг эхлүүлэхээр байшингийн хонгилыг цэвэрлэж байжээ. Гэтэл тэндээс хэдэн мянган ширхэг битүүмжилсэн модрн хайргуудыг олсон байна. Сонирхолдоо автсан барилгачид хайрцгуудыг нээтэл дотроос нь зөвхөн үлгэр домогт байдаг гэмээр хачин сонин дүрстэйхүн, амьтдын араг яснууд гарч иржээ.
Профессор Томас Теодор Мерлин гэж хэн бэ
Томас Теодор Мерлин гэгч эрхэм 1782 онд Лондон хотод язгууртны гэр бүлд төржээ. Түүнийг төрүүлдэх үедээ ээж нь нас барсан тул Мерлин аав Эдварттайгаа өсжээ. Түүний аав нь цэргийн хүн байсан бөгөөд тэтгэвэрт гарснаасаа хойш байгалийн түүх сонирхож, ургамал амьтан судлах болжээ. Энэ ажил нь ч ашигтай байсан агаад Мерлин ч үүнд татагдаж, аавынхаа араас орсон байна. Ингээд тэрбээр байгалийн түүх болоод үл мэдэгдэх амьтдыг судлахаар дэлхий даяар аялах болжээ. Гэвч олон жил хамтдаа ер бусын зүйлсийг хайн судалж, эрэл хайгуул хийх явцад түүний аав нас барсан нь түүнд хүнд цохилт болсон гэдэг. Тэрбээр уй гунигаа авч хаяхын тулд судалгаандаа их цагийг зарцуулах болов.
Ийнхүү дэлхий даяар хэрэн хэсэж, энд тэндхийн эрдэмттэн судлаачидтай танилцахын хэрээр өөрийн цуглуулгаа баяжуулж явжээ. Түүнийг ууланд даяанч болсон гэх мэдээлэл ч тухайн үедаа тархаж байсан байна.
Тэрбээр байгалийн ер бусын зүйлсийг судалж явсаар 1899 онд АНУ-д өөрийн олдворуудаараа үзэсгэлэн гаргаж, энэ ертөнцийн сонин хачныг олон үзүүлэхийг хүсчээ. Гэвч түүнийг тус улсын нутгийн консерватив үзэлтнүүд эсэргүүцэж, Калифорни явах эрхийг нь хүчингүй болгосон байна.
Хамгийн гайхалтай нь тухайн үед тэрбээр энэ хорвоод мэндлээд 117 нас хүсэн хэрнээ яг л 40 настай эр шиг харагддаг байжээ. Үүнээс нь болоод түүнийг ид шид хэрэглэдэг хэмээн буруутгах болсон байна. Гэхдээ л түүнийг мөнх настай гэх яриа улс дамнан тархаж байжээ.
Ингээд 1942 онтой золгов. Тэр онд Мерлин өөрийн үл хөдлөх хөрөнгөө "Тенбрижийн асрамжийн газарт өгөх гэрээслэл хийж, ингэхдээ "түүний харшийг хэзээ ч зарж болохгүй, бас хонгилыг нь хэзээ ч нээж орохгүй байх” гэсэн болзол тавьж, энэ болзлыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд байшингшаа өгөх гэрээг хийсэн байна. Ингээд түүний хөрөнгө асрамжийн газрын мэдэлд ирсэн байна. Энэ гэрээ хийгдсэнээ хойш тэрбээр гэнэт алга болж, хүмүүс ч түүнийг нас барсан гэдэгт бат итгэжээ. Тэр жил Мерлин 160 нас хүрсэн байсан юм.
Асрамжийн газар тус харшид 1960 оныг хүртэл буюу 18 жил болоод нүүж, дахин өөр байшинд орохоор болж, хуучирж муудсан харшийг орхисон байна. Ингэж л уг байшинг нураах шийдвэр гарч, туурин дээр нь шинэ орон сууц барихын тулд хонгилыг нээснээр нууц цуглуулгууд ил болжээ. Үзсэн хүмүүсийн "нүд орой дээрээ гарч” үнэхээр гайхалтай байсан гэдэг.
Дагина
Жижиг луу "Draco Magnus”
Хомо Вамдир
Лууны бүрэн араг яс "Draco Alatus”
Homomimus Aquaticus буюу лусыйн дагина шиг амьтан
"Draco Alatus”
Хомо вампир чоно
Хүн чоно
Чөтгөрийн хүүхэд
Насанд хүрсэн лигантропа
Omomimus Dentata буюу шүдний дагина
Гоблин
Одой Гоблин
Гном
Нимфа
Succubi
Далайн мангасууд
Ceratopsid динозавр
Fluminis луу
Б.Цэцэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих