БНХАУ-д болсон холын зайн гүйлтийн тэмцээнээс манай марафоны баг тамирчид амжилттай оролцож 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Wugang 2016” тэмцээний хагас марафон буюу 21 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд Үндэсний шигшээ баг, "Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа алтан медалийн эзэн болов. Мөн эрэгтэйчүүдийн ангилалд "Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Д.Гантулга хүрэл медаль хүртжээ.
Хагас марафонд манай тамирчин Б.Мөнхзаяа тэргүүлж, Этиопийн тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. ӨМӨЗО-ы Хөх хотноо болсон хагас марафонд эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Л.Отгонбаяр мөнгөн медаль, Э.Суврагасайхан IV, Г.Бадамхатан VII байрыг эзлэсэн байна. Харин эрэгтэйчүүдийн ангилалд Одхүү V, Доржпалам VIII байр эзэлжээ.
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих