ЯГ ОДОО: БУЙР НУУРТ 4 ЗАЛУУ ОСОЛДООД 16 ХОНОЖ БАЙГАА Ч 2 ЗАЛУУГИЙН ЦОГЦСЫГ ОДОО БОЛТОЛ ОЛООГҮЙ БАЙНА.
Буйр нуурын эрэг дээр ЗАГАСЧДЫН ХОТХОН гэж 30-аад айлтай буйдхан суурин байх. Буйрын загасаар амьжиргаа залгуулах энэ тосгоныхон уй гашуутай байна. 16 хоногийн өмнө 4 сайхан залуугаа усанд алдаж, өнөөдрийг болтол 2-ынх нь цогцсыг олоогүй,ар гэрийнхэн нь өдөржин нуурын эрэг сахин өнжиж байна. Аврагчид 14 дэх хоног дээрээ нэгнийх нь цогцсыг олсон ч одоо 2-ыг нь хайж байна.
Нуурын ус булингартай тул 20 см -ээс цааш юу ч харагдахгүй. Шумбагчид гараараа тэмтэрч хайж байгаагаас энэ том нуураас цогцос олно гэдэг өвсөн дундаас зүү хайхтай л адил байна. Гэхдээ аврагчид уйгагүй хайж байна.
Харамсалтай нь 2 залуу нь завь хөмрөхөд мөсөн дээр гарч ирж чадсан ч тэднийг очиж авах завь байхгүйгээс нойтон хувцастай залуус нааш цааш бараг 2 цаг гүйж нэг нь мөсөн дээрээ хөлдөж, нөгөө нь нуурт ор сураггүй алга болжээ. Цөөхөн Монголчуудаа бие биеэ хайрлая. Буйрын эрэг дээр ядаж ганц аврах завьтай ч байсан болоосой. 25 настай энэ залуу нуурын том мөсөн дээгүүр бараг 2,3 km гүйсэн гэж байгаа. Ум ма ни бад ми хум

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16718
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих