2016 оны улсын аварга шалгаруулах бадминтоны тэмцээн Улаанбаатар хот, зэвсэгт хүчний Алдар спорт хорооны заланд 5-р сарын 6-8 өдрүүдэд явагдлаа. Дорнод аймгийн
Мөнхбатаа
өсвөрийн шигшээ багийн тамирчид Алтан медаль 5, Мөнгөн медаль 6, Хүрэл медаль 1 нийт 12 медаль авч байгууллагын нэгдсэн дүнгээр 3 байранд орсон амжилттай оролцлоо. Тэмцээнд амжилттай оролцох нөхцөл боломжоор хангаж тусалж дэмжсэн эцэг эхчүүд, 5-р сургуулийн багш Б. Ариунзаяа, Чойбалсан сумын багш Ч. Наранхүү,
Шинэхөгжил цогцолбор сургуулийн багш Ц. Өлзийсайхан, Сэргэлэн сумын багш Н. Цолмон нартаа талархал илэрхиилж спортын өндөр амжилт хүсье.
Хүндэтгэсэн:
Дорнод аймгийн бадминтоны холбооны нарийн бичгийн дарга
Ч. Мөнхбатаа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16721
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих