УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр оффшор бүсэд данстай гэдэг нь
олон нийтэд ил болов. Үүний хариуд тэрбээр сэтгүүлчдэд ""Японд байхдаа
данс эзэмшиж байсан. Цалин, эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилготой
данс байсан юм. Харин Японоос ирэхдээ тэр дансаа тэглээд, үлдээчихээд
ирсэн. Түүнээс биш ямар нэгэн оффшор данс биш гэдгийг мэдэгдэж байна.
Ардчилсан Намаас заавал нэг хүний нэрийг оруулах зорилгоор оруулсан
байх. Оффшор данс гэж иргэн өөрийн эх орноос бусад оронд данс нээлгэхийг
хэлээд байх шиг байна. Надад оффшор данс байгаа юу гэвэл байгаа. Зөвхөн
Япон улсад байгаа. Учир нь 25 жилийн өмнө сумод барилдаж байхдаа, 17-18
жил амьдрахдаа эрүүл мэндэд шаардлагатай мөнгө, цалин мөнгийг тухайн
дансаар авдаг байсан юм. Дөрөв таван данс байгаа. Одоо хаагдаад ганц
хоёр нь л үлдэж байгаа байх. Учир нь тухайн дансанд ямар ч мөнгө
байхгүй. Би зодогоо тайлахдаа байгаа бүх мөнгөө аваад ирсэн. Данс нь 0
төгрөгийн үлдэгдэлтэй байгаа” хэмээн мэдэн будилсан байх юм.
Гэтэл тэрбээр 2006 онд зодог тайлсан бөгөөд түүний нэр дээрх "Impox, Gumax” компаниуд нь 2008 оны 01 дүгээр сарын 28-нд байгуулагдсан тухай мэдээллийг оффшор бүс дэхь дансных нь мэдээлэлд бүртгэсэн байна. Ямартай ч ам ангайх бүртээ асуудалд орчих гээд байдаг энэ эрхэм энэ удаад бас л асуудалд унав бололтой. "Бөх хүн бүдүүн өвсөнд” гэгч юм болов уу даа.
цензургүй.мн
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16730
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих