Төмөр замын ойролцоо өнгөрсөн шөнө буудалцаан болж, иргэдийн амгалан тайван байдал алдагдсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Тодруулбал, Төмөр замын ойролцоо болсон баривчилгааны үеэр цагдаагийн алба хаагчид иргэдийн хооронд үл ойлголцол үүсч улмаар гал нээхэд хүрсэн гэсэн юм.
Энэхүү мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан дарга Ц.Баатархүүгээс тодруулахад "Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн газрынхан гүйцэтгэх ажиллагаа явуулж хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн этгээдүүдийг баривчилсан. Буудалцаан болсон асуудал байхгүй. Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд эрт байна” гэлээ.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: Zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих