Японы "Никкэй” сонины газраас 21 дэх удаагийн "Nikkei Asia Prize”шагналыг МУГЖ Д.Сосорбарамд гардуулахаар шийдвэрлэжээ. Нэр хүндтэй эл шагналыг тус сонины албанаас жил бүр Азийн бүс нутгийн хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан эдийн засаг, бизнесийн инноваци, шинжлэх ухаан, технологи, соёл, нийгэм гэсэн салбарын тус бүр 1 зүтгэлтэнд олгодог байна. Харин энэ онд соёлын салбарт Монгол Улсын иргэнд анх удаа олгож буй юм.
Шагнал гардуулах ёслол энэ сарын 29-ний өдөр Токио хотноо болно.
Ж.Болор
Эх сурвалж: Montsame.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих