
Энэ үед Чингэлтэй дүүргийн
татварын байцаагчид төлөвлөгөөний дагуу "Кью Жи Экс Монгол” компаний
захирал Ганболдын удирддаг компани, аж ахуйн нэгжүүдэд шалгалт эхэлж
байжээ. Гэтэл ТЕГ-аас Ч.Гансүх ярин "та нар томилолтгүй байж шалгалт
хийлээ, бидэнд иргэний гомдол ирсэн” гээд шалгалтыг нь зогсоож. Үүнээс
гадна Ч.Даваасүрэн нь шалгалт хийсэн байцаагчдыг дарамталж сүрдүүлсэн
гэнэ. Ч.Гансүх нь Чингэлтэй дүүргийн байцаагчдыг алдаа гаргасан хэмээн
зэмлээд тэдний оронд өөрийн удирдлагад ажилладаг "гарын байцаагч” нараа
томилон нөгөө компанид шалгалт оруулжээ. Шалгалтаар 13.3 тэрбум
төгрөгийн татварын зөрчил илрүүлсэн ч акт тогтоож цагдаагийн
байгууллагад шилжүүлээгүйн улмаас төсөвд төвлөрүүлэх тэр хэмжээний
орлогыг алджээ. Шүүх хуралд Ч.Даваасүрэн нь дээрх компаний талаар ахдаа
мэдээлэл өгсөн гэдгээ хүлээсэн.
Ер нь тэрээр ахынхаа мэдээлэгчээр
ажилладаг байсан бололтой. Олон жил аудит хийсэн, аудитын компанитай тул
ажил хэргийн шугмаар татварын "асуудалтай” компаниудын талаар мэддэг
байж. Энэхүү мэдээлэл сайтай боломжоо татварын газрын том дарга ахынхаа
эрх мэдэлтэй хослуулан мөнгө хийж байжээ. Ч.Даваасүрэнг улсад онц их
хэмжээний хохирол учруулсан хэрэгт хатгагчаар хамтран оролцсон хэмээн
яллаж аудитор хийх эрхийг гурван жилээр хасаж гурван жил хорих ялаар
шийтгэсэн. Мөн өнөөх "Кью Жи Экс Монгол” компаниас 13.3 тэрбум төгрөг
гаргуулан улсыг хохиролгүй болгох шийдвэр гаргажээ.
NUUTS.MN

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1675
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих