Одоогоос 77 жилийн өмнөх энэ өдөр буюу 1939 оны 5 сарын 11-нд Япончууд нисэх онгоцоор дэмжүүлсэн 13 машин явган цэрэг бүхий отряд, 200 шахам морьт цэргийн хүчээр Халхын голд цөмрөн хилээс 15 км-ын гүнд Бойтогт хэмээх манханд байрлаж байсан хилийн 7-р заставын улс төрийн удирдагч Д.Цэдэв, бага дарга А.Дангаасүрэн нарын ахалсан тус бүр 10 хүнтэй хилийн хээрийн харуулыг бүслэн дайрч байлдагч Бат-Очир, Ичинноров нарын аминд хүрсэн байна. Хилийн 2 харуулууд туслах хүч иртэл 2-3 цагийн турш тогтоон барьж байсан байна. Япончуудын эхний цохилтыг П.Чогдон даргатай 7-р застав, түүнд Д.Шарав даргатай 6-р дивизийн хүч нэмэгдүүлсэн суман, бага дэслэгч Криченкогийн пулёметын ангиуд хүч хавсран няцааж байв. 5 сарын 14-ны өдөр Баргын морьт хороо 20 орчим км урагшилж Хайлаастын голын зүүн эрэг дэх Дунгур овоог эзэлж авчээ. 5 сарын 15-ны өглөө Японы 5 онгоц 7-р заставын байрлалыг бөмбөгдөж эмч Бадам, байллдагч Цэнд нарын 2 хүн амь үрэгдэж, 21 цэрэг шархаджээ. Ийнхүү Халх гол дахь зарлаагүй дайн /Япончуудынхаар Номонхааны хэрэг явдал/ эхэлжээ.
Ц.Батбаяр Халхын гол түүх ба орчин үе.
Танака Кацүхико. Номонхааны дайн : Монгол ба Манжго улс
Зураг. П.Чогдон даргатай 7-р заставын дайчид
Ц.Батбаяр Халхын гол түүх ба орчин үе.
Танака Кацүхико. Номонхааны дайн : Монгол ба Манжго улс
Зураг. П.Чогдон даргатай 7-р заставын дайчид
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16755
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих