Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос оффшор данстнуудын нэрсийг зарласан. Тодруулбал, Панамын хуулийн фирмийн үйлчлүүлэгчдийн нууц материал задарч, Монголын улстөрчид холбогдоод юм. Уг асуудалд УИХ-ын гишүүн Г.Уянга "Монголд шударга төр бий болж, зөв хүмүүс төрийг удирдахад хамгийн түрүүнд оффшор данстай хүмүүс хилээр гараад зугтана.
Тиймээс УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүдийг албан тушаалаасаа буусан тохиолдолд тодорхой хугацаанд хилээр гаргахыг хориглох тогтоолын төслийг УИХ батлаад буух ёстой. Энэ хуулийн тогтоолыг заавал батлах ёстой гэх зарчмыг олигархууд дарах байх. Зугтахаас нь өмнө хууль батлахгүй бол хуулийнхан шалгаж чадахгүй. Үүнийг хэрэгжүүлэхийг уриалж байна” гэлээ.
Б.Саран
etoim.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих