Тодруулбал, хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр оффшор дансны хэрэгт холбогдсон нэр бүхий 49 албан тушаалтныг шалгуулж, хөрөнгийн эх сурвалжийг нь тогтоолгохоор Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан байна.
Ингэхдээ, Эрүүгийн хуулийн 1661, 2701 дүгээр зүйл заалтуудыг баримтлан, мөнгө угаах, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгуулахаар болжээ.
1661 дүгээр зүйл.Мөнгө угаах
1661.1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуух, далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эсхүл эд хөрөнгийн эрхийг нуусан, далдалсан бол...гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол...таван жилээс арван жил хүртэл хорих ял оноох.”
/Энэ зүйлийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2701 дүгээр зүйл.Хууль бусаар хөрөнгөжих
2701. Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж.. эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Энэ хуулийн 2701 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзнэ.
АКА
Эх сурвалж:Breakingnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих