Баянтүмэн,
Хэрлэн, Чойбалсан сумын нутгаас 22 удаагийн үйлдлээр 47 бод, 11 бог мал
хулгайлсан 13 холбогдогчтой хэрэг, мөн Гурванзагал, Чойбалсан сумын
нутгаас 15 удаагийн үйлдлээр 58 бод хулгайлсан болон 14 удаагийн
үйлдлээр 50 гаруй тооны бод мал хулгайлсан 9 холбогдогчтой хэрэг, Матад,
Булган, Сэргэлэн сумдаас малын хулгай хийж байсан 4 холбогдогчтой хэрэг
гэхчлэн он гарсаар дээрх 4 бүлэг малыг хулгайчдыг илрүүлээд байна.
Харин өнгөрсөн онд 123 холбогдогчтой 91 хэргийг илрүүлжээ. Ийнхүү малын
хулгай их байгаа нь хөрсөн дээр буугаагүй хуультай холбоотой. Тодруулбал
Эрүүгийн хуулийн 145-р зүйл буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэсэн
заалтаар сэжигтнийг хариуцлагад татдаг бол 145.1-д зааснаар бүлэглэж бус
ганцаараа 8-аас доош бод, 25-аас доош бог мал хулгайлсан тохиолдолд
хууль зүйн хугацаа нь 6 сар, хохирогчтойгоо тохирвол хэргээс төвөггүй
"мултардаг” байна.
Нэгэнт хууль
нь "гажиг”-тай учир малын хулгайтай яаж ч тэмцээд нааштай үр дүнд
хүрэхэд бэрх юм. Харин шинээр өргөн баригдаж байгаа Гэмт хэргийн тухай
хуулинд энэ талаар өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Манай аймагт гарч
байгаа малын хулгайн илрүүлэлт 51 хувьтай байгаагаас харвал энэ төрлийн
хэрэг газар аваад байгааг багцаалж болох юм. Одоогоор аймгийн ЦГ дээр
малын хулгайн хэргээр шалгагдаж байгаа 40 гаруй этгээд байна. Шалгагдах
явцдаа ч дахин хулгайн хэрэг үйлдэх явдал мэр сэр гарсаар байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1677
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих