2-р багийн ахмадын зөвлөлөөс жил бүрийн Ханш нээх өдөр Хэрлэн голын эргийг цэвэрлэдэг уламжлалтай. Өнгөрсөн жил "Дорнод” дээд сургуулийн оюутнууд 2-р багийн ахмадуудтай хамтран Хэрлэн голынхоо эргийг цэвэрлэж байсан бол энэ жил тус багийн хүүхэд залуус цэвэрлэгээнд оролцжээ. Иргэд голын эргээр зугаалахдаа идэж уусан сав суулга, уут цаасаа хаяхаас гадна машин тэрэгээ угааснаас голыг усыг ихээхэн бохирдуулж байгаа юм. 2-р багийн ахмадууд жилд 2 удаа цэвэрлэдэг, цэвэрлэх бүрт хог нь улам ихэссэн байдгийг хэлж байна. Хэрлэн гол нь цэвэршилтийн байдлаараа 2-р зэрэгт ордог. Энэхүү зэрэглэлийг тогтоохдоо аммианы болон нитратын азот, эрдэс, фосфор, периматын эсэлдэх чанар, жинлэгдсэн бодисын усан дахь агууламжийг усны чанарын стандартад заагдсан зөвшөөрхүйц дээд агууламжтай харьцуулан бохирдлын төвшинг зэрэгт хувааж 5-25 баллаар дүгнэдэг байна. Ингэж үзэх юм бол Хэрлэн гол 8-12 балл буюу боломжийн цэвэр гол боловч элдэв хог новшоор булж бохирдуулсаар байх юм бол бохирдолттой голын тоонд ороход ойрхон байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих