Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг дэлгэсэн. Энэхүү материалд дурдсанаар манай улсын нэр дээр 49 иргэн, компани оффшор бүсэд данстай болох нь нотлогдоод буй. Тэгвэл энэхүү асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлсэн байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа "Эргийн гадна/offshore/ данс тойрсон асуудал, мэдээлэлд Монгол улс хариуцлагатай, нээлттэй хандах ёстой. Олон нийтийн дуу хоолойг сонсож, хууль журмаа нарийвчилж, хариуцлагыг шат бүхэнд чангатгах. Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын бүртгэл, байршил, хөдөлгөөнийг ил тод болгох, төр иргэдийн хяналтад оруулах ажлыг тууштай үргэлжлүүлэх. Татвар, тайлан бүртгэлээс зугатах, мөнгө угаах, хууль бус орлогоо нуух хэлбэр оролдлого бүрийг илчлэх. Хууль тогтоомжийг алагчлалгүй хэлбэрэлтгүй сахиулах. Дээрхи чиглэлд бодлого боловсруулагчид, хууль хэрэгжүүлэгчдийг санаачлагатай, идэвхтэй ажиллах” гэжээ.
Д.ЖАРГАЛ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих