Багш, ажилчид, суралцагчдын бүтээлч техник сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийг зах зээлд нэвтрүүлэх, Төвийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор "ШИЛДЭГ БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН" болзолт уралдааныг төвийн хүрээнд анх удаагаа зохион байгууллаа. Уг уралдаанд багш нарын төрөлд 16 нэр төрлийн 30 гаран бүтээл оролцсон бол суралцагчдын төрөлд 10 нэр төрлийн 20 бүтээл оролцлоо.
Тус уралдааны багш нарын төрөлд "Шилдэг брэнд бүтээл"-ээр А.Гэрэлмаа, Д.Доржбаяр багш нарын хамтран хийсэн "Үзэгний сав" шалгарсан бол "Шилдэг бэлэг дурсгалын бүтээл"-р Б.Ариунцэцэг багшийн бүтээл шалгарлаа.
Харин суралцагчдын төрөлд "Шинэ санаа бүтээл"-р суралцагч Б.Эрдэнэбулган, Б.Ганхүү нарын эврээр урласан бүтээл тодорсон бол "Шилдэг бэлэг дурсгалын бүтээл" төрөлд Оёдлын ангийн суралцагчдын урласан "Монгол хүүхэлдэй" шалгарав.
Ур ухаанаа дайчлан оролцсон нийт оролцогчдоо баяр хүргэж ажил үйлс, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16792
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих