Канадын дуучин Жастин Бибер хэнтэй ч, хэзээ ч сэлфи хийхгүй гэж шүтэн бишрэгчдээ гонсойлгожээ. Өөрөг зураг авахуулах үеэр фэнүүд нь түүнийг амьтны хүрээлэнд байгаа араатан шиг л татаж, чангаадгаас залхсан дуучин залуу ийм шийдэлд хүрсэн гэнэ.
Тэрбээр "Надтай энд тэнд таарвал зураг авахуулах гэж зүтгэх хэрэггүй шүү. Хүмүүс намайг хүн гэж бодолгүй, мэндийн зөрүүгүй зураг авахуулах гэж дайрдаг. Би ямар амьтан биш дээ, өөрийнхөө хувийн амьдралыг, өөрийгөө хамгаалмаар байна. Намайг зөвөөр ойлгоорой. Та нар миний цомгийг худалдаж авдаг учраас би заавал хамт зургаа авахуулах ёстой гэсэн үг биш. Та нар миний дуу хөгжим, цомогт л мөнгөө төлсөн шүү дээ” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16796
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих