"Тамын
хаалга" нэртэй өвөрмөц байгалийн хийн цооног байдаг талаар сонирхлоо.
Тэртээ 1971 онд Туркменстаны Дарваз тосгоны ойролцоо Зөвлөлтийн геологи
хайгуулчид газрын гүнд байгалийн хий илрүүлсэн байна. Ингээд өрөмдлөг
хийтэл газар хөндий зайтай байсны улмаас цөмөрч, маш том хийгээр дүүрсэн
нүх үүсчээ. Тухайн үед өрөмдлөг хийхэд ашиглагдаж байсан багаж,
тээврийн хэрэгсэл цөм ангал руу унасан боловч азаар хүний амь нас
хохироогүй гэдэг. Ингээд хий гадагшаа тархаж, хүн амьтанд хор хохирол
учруулах вий хэмээн болгоомжилж, шатааж орхисон байна.
Геологичид түймэр хэдэн өдрийн дараа унтарна хэмээн тооцоолж. Гэвч эндүүрсэн нь батлагдаж, цооногоос гарч байгаа байгалийн хий 1971 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй өдөр, шөнөгүй асч байгаа аж. Нутгийн оршин суугчид болон аялагчид үүнийг "Нөгөө ертөнцийн хаалга" буюу "Тамын үүд" хэмээн нэрлэдэг байна. Энэ нь Дарваза нэртэй, Туркменистан улсад байдаг байгалийн хийн цооног бөгөөд Ербентээс 90 км зайд орших уг цооногийн диаметр нь 60 метр, гүн нь 20 метр аж. Уг цооногийн дотор юу ч орсон буцах замгүй. Ямар ч амьд биет үхдэг байна. Хий нь газрын гүнээс янз бүрийн хэмжээтэйгээр асч буй хэдэн зуун бамбараас гардаг аж. Зарим бамбарын галын дөл 10-15 метрийн өндөрт дүрэлзэх аж. Болзошгүй нөхцөл байдлаас сэргийлэх үүднээс Дарваза тосгоныг 2004 онд нүүлгэжээ.
Туркменстаны Каракум цөлийн төв хэсэгт, одоо ор мөргүй болсон Дарваза тосгоны бууринаас холгүйхэн асах "Там руу орох хаалга"-ын гал хэзээ унтрах нь тодорхойгүй. Хэдийгээр Дарвазагийн цооног зам харилцаа муутай, хүрэхэд бэрх газар оршдог ч байгалийн гайхамшиг ч гэж хэлж болохоор энэ зүйлийг нүдээрээ үзэхээр олон хүн очдог байна. Цооногоос гарах халуун агаар, тэвчишгүй халуун байдал тэр газрын ойролцоо хэдхэн минут зогсох боломж олгодог аж. Тамын хаалганаас холгүйхэн иймэрхүү цооног хоёр ч бий юм байна. Гэхдээ тэдгээр нь шатдаггүй бөгөөд байгалийн хийн ууршилт энд харьцангуй бага. Нэг цооногийнх нь ёроолд дороосоо хий гарч буйн илрэл болж бургилсан цайвар саарал өнгийн лаг шавар, харин нөгөөгийнх нь ёроолд номин цэнхэр өнгийн шингэн зүйл байдаг ажээ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1680
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих