Жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногт зохион байгуулагддаг татвар төлөгчдийн өдрүүд болон газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн, Татварын хэлтсийн байцаагч нарыг оролцуулсан "Хишиг өдөр” арга хэмжээ, "Газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
"Хишиг өдөр” арга хэмжээний хүрээнд төрийн байгууллагын ажилтнууд хамтран ихээхэн хэмжээний газрын төлбөрийн өртэй зарим татвар төлөгчдөөс татвар хураах ажлыг зохион байгуулан 10 татвар төлөгчөөс 5.7 сая төгрөгийг хураан барагдуулав.
Төрийн албадын уялдаа холбоог сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын бүрэлдэхүүн хэсэг газрын төлбөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэх мэдээллийн баазыг цэгцлэх, мэдээ мэдээлэл солилцох ажлыг тогтмолжуулах зорилгоор "Газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгийг дээрх 2 байгууллагын ажилтан албан хаагчдыг оролцуулан зохион байгуулав. Уг хэлэлцүүлгээр холбогдох ажилтнууд "Газрын төлбөр төлөлтийн талаарх одоогийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” , "Газрын төлбөр, ногдуулалт” сэдвээр мэдээлэл тавьж санал бодлоо солилцов. Хэлэлцүүлэгт оролцогчдоос цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх "Зөвлөмж”, ажлын төлөвлөгөө гаргаж зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг томиллоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16818
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих