Улаанбаатар хотноо саяхан болж өнгөрсөн Улсын аварга шалгаруулах бадмингтоны тэмцээнд Дорнодын өсвөрийн шигшээ багийн тамирчид бахдам амжилтыг үзүүллээ. Тэд алтан медаль 5, мөнгө 6, хүрэл 1 медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байрыг эзлэв.
Аймгийн Бадмингтоны холбооны нарийн бичгийн дарга Ч.Мөнхбатаа, -Манай хүүхдүүд улсын чанартай тэмцээнд оролцож, амжилт үзүүлнэ гэдэг нэг талаас өөрсдийнх нь болон эцэг эхийн хичээл зүтгэл, дэмжлэг туслалцаа байдаг боловч багш нарынх нь уйгагүй хөдөлмөрийн үнэ цэнэ, ач тус гэдгийг тэмдэглэмээр байна. Энэ дашрамд багш Б.Ариунзаяа, Ч.Наранхүү, Ц.Өлзийсайхан, Н.Цолмон нартаа талархал илэрхийлье гэв.
Сүүлийн жилүүдэд тус аймагт бадмингтоны спорт эрчимтэй хөгжиж, 2020 оны олимпод энэ төрлөөр Монголоос 3 хүүхэд оролцохоор сонгогдсоны нэг нь Дорнодын Э.Гүнзориг юм. Тэрээр одоогоор Японы ерөнхий боловсролын сургуульд сурахын зэрэгцээ олимпын бэлтгэлээ базааж байгаа талаар Монголын бадмингтоны холбооны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Г.Хүрэлбаатар ярив.
Б.ТуяаТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих